Хуучин Дарьганга хошууг хувааж байгуулсан 5 сумын нэг юм. БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч Дартад гэдэг хүн Их уулын энгэрт нутгийн ардуудыг цуглуулж хурал хийлгэн сум байгуулж тахилгат уулын нэрээр Их уул гэж нэрлэсэн байна. 1931 онд Асгат уулын энгэрт төвлөрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэж 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд төвлөрч суурьшсан байна. Анхны нэгдэл “Соёмбо”нэгдэл юм. 582,3 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд багтдаг. Далайн түвшнээс дээш 1234-1334 метр өндөр Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Өвөр хүрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга зэрэг гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нүүрс, шохойн чулуу, боржин зэрэг ашигт малтмалын нөөцтэй.
Эх сурвалж: http://www.touristinfocenter.mn/cate13_more.aspx?ItemID=190