ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Энд дарна уу
ИРГЭДИЙН УУЛЗАЛТЫН ЦАГ
Энд дарна уу
ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ АЖИЛТАН
Энд дарна уу

Сумын ЗДТГ-ын зорилго, зорилт

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгын газрын шийдвэрийг хэрэгжүүлэх болон сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм төрийн захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах үйл ажиллагааг эрхэлнэ.Засаг даргын дэргэдэх тасаг, албад нь Тамгын газраас боловсруулж, Засаг даргын шийдвэрлэсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

            Тамгын газар нь стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх тасаг, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах  зэрэг эрхтэйгээс гадна дээрх байгууллагаар дамжуулан мэдээлийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана. Сумын Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн албан тушаалын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.

  • АЛСЫН ХАРАА: Тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэн, мэргэшсэн чадварлаг, тогтвортой, төрийн албаны ёс зүйтэй хамт олныг бүрдүүлснээр Мэргэшсэн захиргааны байгууллага болох.
  • ЭРХЭМ ЗОРИЛГО:   Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлж чаддаг, цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.
  • ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

Хууль дээдлэх, шударга байх зарчим  – Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.

Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.

Ил тод, нээлттэй байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.

Хариуцлага хүлээх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *